Багануурын Дулааны Станц ТӨХК-ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл
Багануурын Дулааны Станц ТӨХК нь 1980 онд Багануур дүүрэгт ашиглалтад орсон. Одоогийн байдлаар Багануур дүүргийн дулааны хангамжийн гол эх үүсвэр болж, иргэд болон аж ахуйн нэгжүүдэд тасралтгүй үйлчилж байна.
Манай компани нь Монгол Улсын Эрчим хүчний яамны харьяанд ажилладаг бөгөөд засгийн газраас тогтоосон тарифын дагуу дулаан, халуун усны үйлчилгээ үзүүлдэг.
Бид байнгын сайжруулалт, шинэчлэлийг хэрэгжүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахад тасралтгүй ажиллаж байна.
Найдвартай, тогтвортой дулааны хангамж нийлүүлэх
Ил тод байдал, мэргэжлийн ёс зүй, хариуцлага